Төсвийн алдагдал 390 тэрбум төгрөг болжээ
2014 оны 1 сарын 2

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 18 хувиар харин 2003 оныхтой харьцуулахад 10.9 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 6.1 их наяд төгрөгт хүрсэн гэж Сангийн яамнаас мэдээллээ.

 

Ингэснээр 2013 оны хувьд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 339.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх алдагдалтай гарсан байна. Төсвийн тодотгол хийхээс өмнө өнгөрсөн оны эцэст төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрэхээр байсан. Харин тодотгол хийж, тэвчиж болох зардлыг танаснаар төсвийн алдагдал 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 390 тэрбум төгрөг болсныг Сангийн сайд мэдээлсэн юм.

 

Б.Ням

...