Ам.долларын ханш өссөөр байна
2013 оны 8 сарын 8

“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдрийн байдлаар нэг ам.долларыг 1575 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байсан юм. Ам.долларын ханш сүүлийн хоёр долоо хоногт тасралтгүй чангарсаар ийн 1590 төгрөгт хүрсэн. Харин өнөөдөр өглөөний байдлаар ченжүүд нэг ам.долларыг 1585 төгрөгөөр авч, 1595 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өчигдрийнхтэй харьцуулахад таван төгрөгөөр чангарчээ. Монголбанкнаас ам.долларын ханшийн өсөлтөөс сэргийлж, валютын захад ам.доллар нийлүүлсээр байгаа ч ханш төдийлөн буурахгүй байгаа юм.

 

Л.Дэлгэр